Булган аймгийн Гурванбулаг сумын нутагт 110 кВ-ын Хархорин-А,В Цахилгаан дамжуулах агаарын шугамын 24 ширхэг тулгуур унасны улмаас Архангай, Булган, Өвөрхангай, Баянхонгор, Төв, Дундговь, Өмнөговь 7 аймгийн 62 сумын цахилгаан тасраад байна.
Дуу цахилгаантай аадар бороо орж, үер буун хүчтэй салхи шуурганы улмаас цахилгааны тулгуур шонгууд унасан байна. ЦДАШ-ын засварын ажилд Улаанбаатар, Орхон, Булган, Архангай, Хөвсгөл, Өвөрхангай аймаг, Хархорин сумаас 120 гаруй хүн, 30 гаруй тээврийн хэрэгсэлтэй ажиллаж байгаа ба сэргээн босголтын ажиллагаанд наад тал нь 3-5 хоног шаардагдах урьдчилсан тооцоо гарчээ.
Өвөрхангай аймгаас 6 тээврийн хэрэгсэл, 30 гаруй хүнтэй аваарын бригад өчигдөр 18.00 цагт хөдөлсөн байна.
Эх сурвалж: Өвөрхангай аймгийн Засаг даргын тамгын газар
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бичигдээгүй байна