Баянзүрх дүүргийн Боловсролын хэлтэс, БНСУ-ын нээлттэй Кибер их сургуультай хамтран Сургуулийн өмнөх боловсролын байгууллагын удирдах ажилтан, багш нарт зориулсан сургалтыг өнөөдөр зохион байгуулж байна. Тус сургуулийн хувьд 23 жилийн түүхтэй бөгөөд багш нарыг чадавхжуулах чиглэлээр мэргэшсэн сургууль юм. Энэ удаад дуу хөгжим, биеийн тамир болон хүүхдийн хөгжлийн чиглэлээр мэргэжил, арга зүйгээр хангах сургалтыг зохион байгуулж байна. Зөвхөн Баянзүрх дүүргээр хязгаарлагдахгүй, нийслэлийн 9 дүүрэг, Дархан, Орхон, Төв аймгуудаас төлөөлөл ирж оролцож байгаа юм.
Сургалтын нээлтийн үйл ажиллагаанд Баянзүрх дүүргийн Засаг даргын Тамгын газрын дарга И.Баттөгс, Боловсролын хэлтсийн дарга Б.Ганбат, БНСУ-ын нээлттэй Кибер их сургуулийн Бага насны асрах сургуулийн захирал Чэ Шин Ён, дэд захирал Ки Ну Ил нар оролцсон.
Цаашид хамтран ажиллах санамж бичгийн хүрээнд багш солилцох хөтөлбөр хэрэгжүүлэхээр төлөвлөн ажиллаад байна.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бичигдээгүй байна