"Хөгжлийн банк"-ны гэх 80 хүн, 4 хуулийн этгээдэд холбогдох эрүүгийн хэргийн шүүх хуралдаан гэм буруугийн дүгнэлтээр үргэлжилж байна
Хөгжлийн банкны гэх тодотголтой шүүгдэгч нарын гэм бурууг шийдвэрлэх шатны шүүх хурал энэ сарын 21-нд завсарлаад шүүгч нар зөвлөлдөх тасалгаанд шилжсэн. Шүүхийн дүгнэлтийг өнөөдөр 14 цагт танилцуулна гэсний дагуу хэргийн оролцогчид шүүх танхимд иржээ. Гэтэл шүүх хурал цагтаа эхлээгүй юм. Шүүгч УИХ-ын гишүүн Х.Ганхуяг, Г.Амартүвшин нарын хэргийг ХЭРЭГСЭХГҮЙ болгожээ. УИХ-ын гишүүн Г.Амартүвшин Хөгжлийн банкны захирлаар ажиллаж байхдаа өгсөн зээлүүд дунд УИХ-ын гишүүн Г.Дамдинням, Х.Ганхуяг нарын хамаарал бүхий компани 33 тэрбум төгрөгийн зээл байсан юм.
Улмаар дээрх гишүүдийг шалгах прокурорын хүсэлт 2021 оны нэгдүгээр сард ирсэн. Тухайн үед УИХ-ын гишүүн Х.Ганхуяг, Г.Дамдинням нар эл асуудлыг зохион байгуулалттай гүтгэлэг хэмээн мэдэгдэж байв.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бичигдээгүй байна