Үндэсний бөхийн ам авах үйл явцыг дэлгэцээр дамжуулахаар болжээ. Мөн хүчит бөхийн барилдааны дүрэмд дараах өөрчлөлт орно.
-Бөхчүүдийн ам авах явцыг ил тод болгож, цахимд шилжүүлнэ.
-Дөрвийн даваа дуусмагц тавын давааны ам авхуулсны дараагаар завсарлана.
-Нэг бөх таван минутад багтаан ам авна.
-Ам авахдаа утсаар ярихыг хориглоно.
-Өмнө нь зөвхөн Дархан аварга цолтой бөхөд хүндэтгэл үзүүлдэг байсан бол аварга цолтой бөхөд хүндэтгэл үзүүлнэ.
-Монгол туургатны /Тува, Өвөр Монгол зэрэг.../бөхчүүд төрийн наадамд зодоглож болно.
-Бөхийн цолыг дуудахдаа харьяалагдах спорт хороо, нутаг ус, цолоос гадна ганцхан ивээн тэтгэгчийг дуудуулна.
-Идэвхээр барилдааныг үнэлэх дүрэм хэвээр үйлчилнэ. Үндсэн барилдаан 40 минут байна.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бичигдээгүй байна