Ц.Бадам-Отгон: 2 жилийн өмнө утсаа ломбарданд 50.000 төгрөгөөр тавьж арьс, ширний чиглэлээр өрхийн үйлдвэрлэлээ эхлүүлсэн

ALs
2023 оны 3-р сарын 24 -нд

2 жилийн өмнө утсаа ломбарданд 50.000 төгрөгөөр тавьж арьс, ширний чиглэлээр өрхийн үйлдвэрлэлээ эхлүүлсэн 


Ц.Бадам-Отгон өнөөдөр 10 гаруй сая төгрөгөөр үнэлэгдэх тоног төхөөрөмжтэй болж, аж ахуй нэгжүүдтэй хамтарч ажилласны үр дүнд ажлын байртай болж чаджээ. Одоо тэрээр өрхийн үйлдвэрлэгчээс Үндэсний үйлдвэрлэгч болох зорилго тавиад дүүргээс Залуусын хөдөлмөр эрхлэлтийг дэмжих боломжтой эсэх талаар асууж, лавлалаа. Яг Ц.Бадам-Отгон шиг өрхийн үйлдвэрлэл эрхэлдэг хүмүүсээр үнэхээр бахархаж байна. Баянзүрх дүүрэг таныг чадах чинээгээрээ дэмжинэ гэдгийг албан ёсоор хэлье.
Ирэх сардаа багтааж өрхийн үйлдвэрлэгч, бичил бизнес эрхлэгчдэд хэрхэн зээл авах, төрийн ямар дэмжлэгүүд байгаа талаар арга хэмжээг зохион байгуулна.


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна