"Хурд" хамтлаг наадмаар Д.Сүхбаатарын талбайд тоглоно

ALs
2023 оны 7-р сарын 04 -нд

Монголын рок поп урлагийн амьд домог "Хурд" хамтлаг түүхт 30 жилийн ойн тоглолтоо өнгөрсөн сард Төв цэнгэлдэх хүрээлэнд 40 гаруй мянган сонсогч фенүүддээ зориулан амжилттай зохион байгуулсан билээ. Тус тоглолтын дараа "Хурд" хамтлагийн мянга мянган сонсогч, фенүүдээс төв талбайд тоглож өгөх хүсэлтийн давалгаа цахим орчинд өрнүүлж байсан тул Нийслэлийн Соёл, урлагийн газраас албан ёсоор хүсэлт тавьж, Д.Сүхбаатарын талбайд 2023 оны долоодугаар сарын 11-нд 21:00-24:00 цагт зохион байгуулагдах "Улаанбаатарын үдэш 2023" үндэсний их баяр наадмын үдшийн шоу тоглолтын хоёрдугаар хэсэгт бүтэн тоглохоор боллоо.

Ийнхүү 30 жилийн турш тасралтгүй уран бүтээлээ туурвиж, үзэгч, сонсогч, үнэнч фенүүддээ хүргэж буй "Хурд" хамтлаг наадмын үдэш төв талбайд өөрсдийн хит болсон бүтээлүүдээ эгшиглүүлж, монголын ард түмэнд түүхт 30 жилийн ойн бэлгээ барина. Дашрамд дуулгахад тус тоглолтыг "UBS" телевиз өөрийн эфир болон сошиал хуудсаараа дамжуулан орон даяар төдийгүй дэлхийн өнцөг булан бүрт суугаа монгол түмэндээ хүргэнэ.

Эх сурвалж: Нийслэлийн Соёл, урлагийн газар


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна