Хөөсөнцрийн үйлдвэрт гал гарч байна

ALs
2023 оны 8-р сарын 01 -нд

Хан-Уул дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт, Мото буудлагын эсрэг талд өнөөдөр /08.01/ 07 цагийн орчимд хөөсөнцрийн үйлдвэрт гал гарлаа. Тус хэсэгт 50х70 хэмжээтэй хөөсөнцрийн үйлдвэрийн дээвэр хэсэг шатаж байна.

Гал түймрийг унтраахаар

  • Чингэлтэй дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 10,
  • Хан-Уул дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 14,
  • Баянгол дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 18 дугаар ангийн алба хаагчид ажиллаж байна.

Үйлдвэрт гарсан гал түймрээс улбаалан агаарт хар тортогт утаа дэгдэж үзэгдэх орчин хязгаарлагдмал болжээ.


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна