2023-2024 оны хичээлийн шинэ жил сарын дараачаас эхэлнэ. Өнгөрсөн жил манай дүүрэг цэцэрлэг, сургуулийн хүртээмжийг шат шатандаа хамтарч ажилласны үр дүнд 100% шийдвэрлэж чадсан. Энэ хичээлийн шинэ жилээр ч мөн адил цоожтой хаалганы цаана хүүхэд үлдээхгүйн тулд ажиллана. Үүнтэй холбогдуулан боловсролын сайдаар ахлуулсан ажлын хэсэг манай дүүрэгт ажиллалаа.
Өнөөдрийн байдлаар манай дүүрэгт 3 ээлжээр хичээллэх эрсдэлд орсон нийт 16 сургуулийн 8912 сурагч байна. Үүнийг салбарын яам, Нийслэлийн зүгээс түргэн шуурхай арга хэмжээ авч, шийдвэрлэж өгөхийг хүслээ. Ялангуяа 14,84-р сургуулийн өргөтгөлийг эрчимжүүлж хичээлийн шинэ жил эхлэхээс өмнө ашиглалтад оруулах, нийт 10 сургуулийг нэмэлт түрээсийн байранд шилжүүлэх зэрэг арга хэмжээ авахыг хүссэн. Үүнд салбарын яам, Нийслэлээс шуурхай ажиллаж шийдвэрлэнэ гэдгээ илэрхийллээ.
Дашрамд дуулгахад Боловсролын яамнаас сургуулийн хүртээмжийг нэмэгдүүлэхээр тогтолцооны шинэчлэлийг хийж, төрөлжсөн ахлах сургууль 2-ыг байгуулахаар шийдвэр гаргасан. Үүний нэг нь 26-р хороонд байрлалтай 133-р сургууль гэдгийг албаныхан хэлж байна.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бичигдээгүй байна