Улсын чанартай авто замын А0303 дугаартай Баянхонгор-Говь-Алтай чиглэлийн зорчих хөдөлгөөнийг хаахаар болжээ.
Хүчтэй орсон үерийн улмаас Нарийны гүүрний 2 талын чулуун бэхэлгээ эвдэрсэн, хөвөө хучилтын ирмэгт тулж урссанаас болж авто замын зорчих хэсгийн хөрс нуралт үүссэн тул авто машин зорчих боломжгүйд хүрээд байна
Тус гүүрийн 2 талд 60 орчим авто машин боогдсон байсныг Аймгийн онцгой комисс, Цагдаагийн алба болон “Зам,тээврийн хөгжлийн төв” ТӨҮГ-ийн Инженер, техник хамтран аюулгүй нэвтрүүлээд байна.
Иймд үүсэх эрсдэлийг тооцон тус чиглэлийн хөдөлгөөнийг хаах болсныг “Зам,тээврийн хөгжлийн төв” ТӨҮГ-ээс мэдэгдэв.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бичигдээгүй байна