Өчигдөр Хятадын зүүн хэсэгт орших Шаньдун мужийн Пинюань дүүрэгт 5.5 магнитудын хүчтэй газар хөдлөлт болж, 24 хүн бэртсэн байна.
Хятадын газар хөдлөлтийн төв сүлжээний газраас мэдээлснээр тус мужид сүүлийн 10 жил гаруй хугацаанд ийм хүчтэй газар хөдлөлт болоогүй аж. Өчигдрийн 7 цагийн байдлаар Пинюань дүүргийн 126 байшин газар хөдлөлтийн улмаас нурсан гэв.
Газар хөдлөлтийн чичирхийлэл Бээжин, Тяньжин болон Хэнань, Хэбэй мужуудад мэдрэгдсэн байна. Газар хөдлөлт болсон дүүрэг Бээжингээс 345 км зайд оршдог аж. Улмаар газар хөдлөлт болсон бүсийг дайран өнгөрдөг Бээжин-Шанхай чиглэлийн өндөр хурдны галт тэрэгний зорчих хөдөлгөөн түр саатжээ.Эх сурвалж: South China Morning Post
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бичигдээгүй байна