"Уяхан замбуу тивийн наран" наадам энэ сарын 11, 12-нд Дундговь аймагт болно

ALs
2023 оны 8-р сарын 10 -нд

"Уяхан замбуу тивийн наран" урлагийн их наадам Дундговь аймгийн Гурвансайхан сумын "Их газрын чулуу" байгалийн цогцолбор газарт наймдугаар сарын 11-12-нд болно.

Наадмын тасалбарын үнэ 10,000 төгрөг юм.

"Уяхан замбуу тивийн наран" урлагийн их наадмын үеэр "Эрт урьдын цагт", "Нарны хүүхдүүд" зэрэг хүүхдүүдэд зориулсан тоглолт, "Нар нь нүүдэллэсэн тэнгэрийн аялгуу" уртын дуу, морин хуурчдын нэгдсэн тоглолт, "Тэнгэр газрын дуун" хүндэтгэлийн тоглолт зэрэг болох юм. Мөн залууст зориулан чөлөөт хөгжимтэй орчныг бүрдүүлэхээр төлөвлөжээ.


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна