Замын-Үүдийн чиглэлд өчигдөр 15.50 цаг орчимд ачаа тээвэрлэж явсан 67 вагон бүхий 3390 тонн жинтэй 2810 дугаар галт тэрэгний бүрэлдэхүүн дундаас 10 вагон Шаргын овоо зөрлөгийн 1093-р километрийн 2-р зуутад замаас гарсан.
Уг галт тэрэг нь 15 цаг 40 минутад Шаргын-Овоо зөрлөгт ирж, Замын-Үүд – Сайншандын чиглэлийн галт тэргийг зөрж өнгөрүүлсэн байна. Үүний дараа 15 цаг 46 минутад хөдлөөд удалгүй Шаргын-Овоо зөрлөгийн гарах дохионы ойролцоо хөдлөх бүрэлдэхүүн замаас гарчээ.
Замаас гарсан 10 вагоны нэг нь хоосон, 3 нь нүүрс, 6 нь жонш ачсан вагон байв. Сэргээн босгох ажлыг яаралтай эхлүүлж тухайн өдрийн 23.25 цагт галт тэргийг саадгүй аялах нөхцөл бүрдүүлэн галт тэрэгний хөдөлгөөнийг нээв. Сэргээн босгох ажил үргэлжилж байгааг “Улаанбаатар төмөр зам” ХНН мэдэгдлээ.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бичигдээгүй байна