“УБТЗ” ХНН-ээр үйлчлүүлэгчдийн анхааралд

Отгоо
2023 оны 6-р сарын 21 -нд

Монгол Улсын Засгийн газрын тохируулагч агентлаг “Шударга Өрсөлдөөн хэрэглэгчийн төлөө газар”-ын зөвшөөрлийн дагуу Удирдах зөвлөл болох Ерөнхий хорооны 2023 оны 06 дугаар сарын 20-ны өдрийн хурлын шийдвэрээр 2023 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн “УБТЗ” ХНН-ээр өнгөт, хар төмөр тээвэрлэх тарифыг 17.8 хувиар, мод, модон эдлэл тээвэрлэх тарифыг 50.1 хувиар, машин механизм, тоног төхөөрөмж тээвэрлэх тарифыг 23.4 хувиар, ноос ноолуур, арьс шир тээвэрлэх тарифыг 24.1 хувиар, орон нутгийн харилцаанд нүүрс тээвэрлэх тарифыг 4.6 хувиар, барилгын материал тээвэрлэх тарифыг 39.5 хувиар, гэрийн хэрэглэл тээвэрлэх тарифыг 7.4 хувиар, чингэлэг тээвэрлэх тарифыг 5.8 хувиар, орон нутгийн харилцаанд болон олон улсын харилцаанд зорчигч тээвэрлэх тарифыг 50 хувиар тус тус индексжүүлэх болсныг мэдэгдье.

Түүнчлэн БНХАУ-аас ОХУ руу Монгол Улсын нутгаар дамжин өнгөрөх ачаа тээвэрлэлтийн тарифт үзүүлэх хөнгөлөлтийн хэмжээг Ерөнхий хорооны 2023 оны 5 дугаар сарын 23–ны өдрийн хурлын шийдвэрээр 2023 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс 10 хувиар бууруулж тооцох болсныг мэдэгдэж байна.


УБТЗ ХНН


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна