Ойрын өдрүүдэд Сэлэнгэ, Дархан-Уул, Орхон, Төв аймгийг хамарч орсон усархаг борооны улмаас 2023 оны 7 дугаар сарын 6-ны өдөр Үнэгт-Түнх хоорондын замын 255-р км-ийн 3-р зуутад байрлах Тарнийн голын гүүрийн тулгуур шанаа үерийн усанд угаагдаж хөдөлгөөний аюулгүй байдалд эрсдэлтэй нөхцөл үүссэн тул тус хэсгийн галт тэрэгний хөдөлгөөнийг түр зогсоож, гүүрийн тулгуур баганыг бэхжүүлэх ажлыг шуурхай зохион байгуулж эхлээд байна. Үер усны улмаас үүссэн нөхцөл байдлын улмаас Улаанбаатар-Сүхбаатар чиглэлийн 271-р галт тэргийг Түнх зөрлөгт, Сүхбаатар-Улаанбаатар чиглэлийн 272-р галт тэргийг Зүүнхараа өртөөнд түр барьж зогсоогоод байна. Гүүрийг яаралтай сэргээн засаж, галт тэрэгний хөдөлгөөнийг нээхээр УБТЗ-ын зүгээс шаардлагатай бүх арга хэмжээг авч байна.
“Улаанбаатар төмөр зам” ХНН
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бичигдээгүй байна