Архангай аймагт цахилгаан дамжуулах шугам унаж, долоон аймгийн 57 сум цахилгаангүй байна

ALs
2023 оны 8-р сарын 14 -нд

Архангай аймгийн Хашаат сумын нутаг дэвсгэрт Хархорин сумаас 40 орчим км-т 110кВ-ын Хархорин А,Б цахилгаан дамжуулах агаарын шугамын 679-683-р тулгуурууд унаж /2023.08.13-ны 22:55 цагт/, аваарын нөхцөл байдал үүсжээ.

Хүчтэй салхи, усарахаг борооны нөлөөгөөр үүсэн  тус гэмтлийг устгахаар эхний ээлжийн бригадууд очжээ. Сэргээн босголтын ажилд Хангайн бүсийн салбараас 4, Улаанбаатар салбараас 1 бригад тус тус ажиллаж буй.

Энэ тасралтаар 45320  айл өрх, 5256 аж ахуйн нэгж 7 аймгийн 57 сумын хэрэглэгчид цахилгаангүй болжээ. Сэргээн босгох ажлыг 3 хоног буюу 72 цагийн дотор хэвийн ажиллагаанд оруулахаар ажиллаж байна.


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна