Нийгмийн цахим сүлжээнд 70 гаруй сая дагагчтай илбэчин Julius Dein "Чингис хаан" Олон улсын нисэх буудалд буулаа.
Тэрээр ойрын зайн илбээрээ алдартай бөгөөд алдартнуудын үдэшлэг, томоохон арга хэмжээ, Академийн шагнал гардуулах ёслолд оролцож илбэ үзүүлдэг ба 2021 онд интернэтэд хамгийн их хандалттай сувгуудын нэгээр тодорч байжээ. Тэрээр Монгол Улсад зохион байгуулагдах NasSammit арга хэмжээнд оролцох юм.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бичигдээгүй байна