Ирэх амралтын өдрөөр автобусанд 800 төгрөг төлж зорчоод “Нүүдэлчин” фестивальд очих боломжтой

ALs
2023 оны 8-р сарын 16 -нд

Нийслэлийн Налайх дүүргийн Тайж хайрхны бэлд энэ сарын 18-20-ны өдрүүдэд “Нүүдэлчин” дэлхийн Соёлын Фестиваль болно.

Тус арга хэмжээний хүрээнд 21 аймаг, нийслэлийн соёлын бүтээлч үйлдвэрлэлийн үзэсгэлэн худалдааг болно. Мөн уламжлалт гар урлал, олон үндэстний идээ, ундааны худалдаа,  (Солонгос, Хятад, Киргиз, Узбек, Энэтхэг, Франц, Турк, Орос, Гүрж) нутаг нутгийн онцлог шингэсэн бренд бүтээгдэхүүнээс худалдан авах боломжтой юм.

Түүнчлэн “Айраг” өртөөгөөр зочлон Архангай, Булган, Дундговь, Өвөрхангай, Төв аймгийн өвлөн уламжлагчдын айраг исгэх зан үйл, үзүүлбэр, айргийн амталгаат худалдаа, дэмбээдэх, хуруудах бэсрэг уралдаан, хөхүүрийн айраг шалгаруулах бэсрэг тэмцээнд оролцох, үзэж сонирхож болно. Их насны морьдын уралдаан зэрэг өөр олон сонирхолтой арга хэмжээг төлөвлөжээ.

Фестиваль болох өдрүүдэд Сүхбаатарын талбайгаас Тайж хайрхан хүртэл нийтийн тээвэр үйлчлэх бөгөөд энэ сарын 18,19,20-ны өдрүүдэд өглөөний 07.30 цагаас оройн 21.30 минут хүртэл, /автобус хоорондын хүлээх цаг 25-30 мин/ зорчих юм байна. Тасалбарын үнэ 800 төгрөг.

Эх сурвалж: Соёлын яам


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна