Аадар борооны улмаас цахилгаангүй болсон долоон аймгийн 57 сумыг эрчим хүчинд холбожээ

ALs
2023 оны 8-р сарын 16 -нд

Энэ сарын 13-ны 22:40-23:10 цагийн хооронд Архангай аймгийн Хашаат сумын нутгаар хүчтэй аадар бороо орж, 27 м/сек хүчтэй шороон шуурга шуурсны улмаас Хархорин дэд станцаас 40 км орчим зайд 110 кВ-ын цахилгаан дамжуулах агаарын шугамын тулгуур таван ширхэг төмөр бетон хугарчээ. Уг гэмтлийн улмаас долоон аймаг, 57 сумын 45,320 хэрэглэгч, 5,256 аж ахуйн нэгж цахилгаан эрчим хүчгүй болсон.

Гэмтлийг сэргээн засварлах ажлыг 2023 оны наймдугаар сарын 14-ний 06:37 цагаас наймдугаар сарын 15-ны 17:34 цагийн хооронд "ЦДҮС" ТӨХК-ийн Улаанбаатар болон Хангайн бүсийн салбарын нийт 96 ажилтан, 24 техник хэрэгсэлтэйгээр гүйцэтгэж, айл өрх, ААН-үүдийн цахилгааныг холбожээ.

Нийт 43 цаг ажиллаж, хэрэглэгчдийг төлөвлөсөн хугацаанаас өмнө цахилгаан эрчим хүчинд холбосон байна.

Эх сурвалж: Эрчим хүчний яам


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна