БНХАУ-д зорчиж буй иргэдийн анхааралд!

ALs
2023 оны 8-р сарын 28 -нд

БНХАУ-д өндөр цалинтай ажилд зуучилна, ажиллуулна гэх зэрэг олон нийтийн сүлжээнд гарсан зарын дагуу монгол иргэд БНХАУ-д очиж,  тус улсын холбогдох хууль журмыг зөрчин хууль бусаар хөдөлмөр эрхлэх, үүнтэй холбоотойгоор эрүүл мэнд, санхүүгийн хохирол амсах тохиолдол гарсаар байна.

БНХАУ-ын Гадаад иргэд хилээр орох, гарахыг зохицуулах хуулийн 80 дугаар зүйлд заасны дагуу хууль бусаар хөдөлмөр эрхэлсэн иргэдийг 5000-10000 юаниар торгох, хэрэв үйл ажиллагаа нь ноцтой гэж үзвэл 5-15 хоног баривчилж, 5000-20000 юаниар торгодог. Мөн хууль бусаар ажилд зуучилсан иргэнд БНХАУ-ын Эрүүгийн хуулийн 335 дугаар зүйлд заасны дагуу 3-7 жил хүртэлх ял оноох хуулийн заалттай.  

Иймд, БНХАУ-д хөдөлмөр эрхлүүлнэ гэх аливаа зар мэдээллийг сайтар судлахын зэрэгцээ хятадын холбогдох байгууллагаас зөвшөөрөл болон виз авсны дараагаар хөдөлмөр эрхлэх боломжтой гэдгийг онцгой анхаарч, хууль бусаар хөдөлмөр эрхлэхгүй байх, энэ төрлийн гэмт хэргийн хохирогч болохоос урьдчилан сэргийлэхийг дахин анхааруулж байна.

КОНСУЛЫН ГАЗАР

Нийтэлсэн: Гадаад харилцааны яам


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна