Оюутнууд ЭМД-аа бүрэн төлж байж, үзлэгт хамрагдана

ALs
2023 оны 8-р сарын 28 -нд

2023-2024 оны хичээлийн шинэ жилээс эхлэн БШУ-ы сайд болон Эрүүл мэндийн сайдын  хамтарсан тушаалын дагуу Их, дээд сургуулийн оюутнууд заавал ЭМД-ын шимтгэлээ бүрэн төлсөн байх зохицуулалт хэрэгжиж эхэлжээ.

Хэрэв тухайн оюутан 19 нас хүрснээсээ хойш ЭМД-ын шимтгэлээ бүрэн төлөөгүй бол аливаа эрүүл мэндийн үйлчилгээнд хөнгөлөлттай хамрагдах боломжгүй юм.

ЭМД-ын шимтгэлийн хувь хэмжээ /жилээр/:

  • 2019 онд 38,400 ₮
  • 2020-2022 онд тус тус 50,400 ₮

2023 оны хувьд сарын 5500, жилийн 66,000 мянган төгрөг болж нэмэгджээ.

Та болон таны хүүхэд их, дээд сургуульд шинээр болон дэвшин суралцаж байгаа бол ЭМД-ын шимтгэлийг нь төлсөн эсэхийг нягталж “Урьдчилан сэргийлэх, эрт илрүүлэг” үзлэгийн 18-30 насны багцад хамагдахыг ЭМЯ-наас уриалж байна.

Дэлгэрэнгүй мэдээллийг ЭНД дарж уншаарай.


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна