Яармагийн 4-р хороонд 200 ортой шинэ цэцэрлэг ашиглалтад орлоо

ALs
2023 оны 8-р сарын 29 -нд

Хан-Уул дүүргийн хөрөнгө оруулалтаар 4 дүгээр хороонд 200 ортой шинэ цэцэрлэгийн барилга, гадна тохижилт, ногоон байгууламжийн ажил бүрэн дуусаж, 9 дүгээр сард бяцхан хүүхдүүдээ хүлээн авч, үйл ажиллагаагаа эхлүүлэхэд бэлэн боллоо.

Барилгын зохион байгуулалт хагас зоорьтой 2 давхар бөгөөд хувцас солих өрөө, гал тогоо, ариун цэврийн өрөө, агуулах, бүлгийн өрөө болон бусад өрөө тасалгаануудаас бүрдсэн зохион байгуулалттай.

Гадна талбайн тохижилтын тухайд хүүхдийн тоглоомын талбай, ногоон байгууламжтай тохилог орчинг бүрдүүлжээ.


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна