Пап Францисийн айлчлалтай холбогдуулан өнөөдөр 09:00-12:00 цагт дараах замыг хаана

ALs
2023 оны 9-р сарын 01 -нд

Гэгээн Ширээт Улсын төрийн тэргүүн Пап Францис Монгол Улсад Төрийн айлчлал хийхтэй холбогдуулан өнөөдөр буюу есдүгээр сарын 1-ний 09:00-12:00 цагийн хооронд түр хугацаагаар нэг удаа дараах замын хөдөлгөөнийг хязгаарлана.

  • Тодруулбал, Чингис хаан олон улсын нисэх буудлаас зорчих үед:
  • Чингисийн өргөн чөлөө /19-р хороолол, 120 мянгатын зам/
  • Энхтайваны өргөн чөлөө /Офицероос- 5 шар/
  • Олимпын гудамж /Олимпын гүүрнээс ХУД-ийн И-Март худалдааны төв хүртэл/
  • Манлайбаатарын гудамж /Халдвартын уулзвараас Натурын гүүр хүртэл/
  • Наадамчдын гудамж /Яармагийн зам/

Иргэд та бүхэнд Замын хөдөлгөөний дүрмийг баримтлан, зохицуулагчийн дохиог мөрдөж, бусад хөдөлгөөнд оролцогчдод хүндэтгэлтэй хандан, тухайн замаар зорчихгүйгээр бусад замыг сонгон хөдөлгөөнд оролцохыг зөвлөе.

Эх сурвалж: Нийслэлийн Цагдаагийн удирдах газар


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна