Өнөөдрөөс цахилгаан автомашинд дугаарын хязгаарлалт үйлчлэхгүй

ALs
2023 оны 9-р сарын 06 -нд

Өчигдөр Нийслэлийн Засаг даргын захирамж гарч цахилгаан автомашинд дугаарын хязгаарлалт хамаарахгүй болжээ.   

Тус нэмэлт журамд Нийслэлийн Засаг даргын 2020 оны А/1037 дугаар захирамжийн нэгдүгээр хавсралтаар баталсан "Тээврийн хэрэгслийн хөдөлгөөнд хязгаарлалт тогтоох журам"-ын 1.2 дахь хэсгийн "албан ажлын" гэсний дараа "цахилгаан тэжээлийн" гэж нэмжээ.

2017 онд цахилгаан машины хэрэглээг нэмэгдүүлэх зорилгоор тус машиныг дугаарын хязгаарлалт болон авто зам ашиглалтын төлбөрөөс чөлөөлөх захирамж гарч байсан юм. Мөн  манай улс 2025 он гэхэд цахилгаан автомашиныг 30 хувьд хүргэнэ хэмээн БОАЖ-ын сайд Б.Бат-Эрдэнэ мэдээлж байв.


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна