Засгийн газрын хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцуулж байна

ALs
2023 оны 9-р сарын 06 -нд

Засгийн газрын хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцуулж байна.    

Эдийн засгийн хөгжлийн сайд Ч.Хүрэлбаатар дараах мэдээллийг өглөө:

-Уул уурхайн биржийн тухай хуулийг долоодугаар сарын 1-нээс мөрдөж эхэлсэн. Энэ хуулийн үр дүнд биржээр худалдах нүүрсний хэмжээ, үнэ өссөн. Уул уурхайн компаниудын борлуулалтын мэдээлэл ил тод олсон. Гэвч “Таван толгой” ХК-д бүрэн эрх төлөөлөгчийн ажиллах хугацаа дууссаны дараа тус компани биржээр нүүрс худалдахаа зогсоов. Засгийн газар үүнийг дэмжихгүй. Цаашид биржээр борлуулаагүй нүүрсээр хилээр гаргадаггүй болно.

Манай улсын эдийн засгийн үзүүлэлтүүд хэвийн байна. Махны экспорт ихэээн өссөн, ноолуурын үнэ өмнөх жилүүдтэй харьцуулахад өндөр байна. Уул уурхайн бус бүтээгдэхүүний экспортоо нэмэх бодлого баримталж байна гэв.          


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна