Сургалт гурав дахь өдрөө Хэнтий аймагт үргэлжилж байна

ALs
2023 оны 9-р сарын 08 -нд

НҮБ-ын Хүүхдийн сангийн дэмжлэгтэйгээр ЭМДЕГ-аас зохион байгуулж буй Зүүн бүсийн эрүүл мэндийн байгууллагуудыг чадавхжуулах, цаг үeийн мэдээ мэдээлэл, арга зүйгээр шуурхай хангах сургалт гурав дахь өдрөө Хэнтий аймагт үргэлжилж байна. 

Өнөөдрийн сургалтад ЭМДEГ-ын дарга Л.Бямбасүрэн, хэлтсийн дарга, мэргэжилтэн, ДЭМБ-ын зөвлөх, зүүн бүсийн таван аймаг, 2 дүүргийн ЭМДХ-ийн удирдлага, албан хаагч, Хэнтий аймгийн Эрүүл мэндийн газар, Нэгдсэн эмнэлгийн  эмч, мэргэжилтэн зэрэг 50 гаруй хүн оролцож байна.

Энэ удаагийн сургалтыг олон улсын  жишгийн дагуу онол, практик хослуулан тулгамдаж буй асуудлыг хөндөн ярилцаж, багт хуваагдан бодит кэйс дээр ажиллаж, ойлголтын зөрүүг арилгах зэргээр үр дүнтэй арга ашиглан зохион байгуулж буйгаараа онцлогтой.


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна