Цэцэрлэгийн II элсэлтийн бүртгэл өнөөдрөөс эхэлж байна

ALs
2023 оны 9-р сарын 11 -нд

Нийслэлийн цэцэрлэгийн 2 дугаар шатны элсэлтийн бүртгэлийн хүсэлтийг өнөөдрөөс буюу 2023 оны есдүгээр сарын 11-20-ны өдөр хүртэл "e-mongolia" системээр дамжуулан авна. Та хүүхдээ нийслэлийн цэцэрлэгт хамруулах үйлчилгээг авахдаа дараах зүйлсийг анхаарна уу!

  • Өөрийн болон хүүхдийнхээ хаягийн бүртгэл, мэдээллийг нягталж, баталгаажуулсан байх
  • Хэрвээ та шилжилт хөдөлгөөнийг энэ хугацаанд хийх бол 09 дүгээр сарын 19-ний 17:00 цагаас өмнө хийлгэсэн байх шаардлагатайг анхаарна уу!              
  • Элсэлтийн бүртгэлийн хариуг 9 дүгээр сарын 21-ээс хойш таны бүртгүүлсэн дугаарт мессежээр илгээх болно.

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна