22-ын товчооноос Мал бордохын автобусны эцсийн буудал хүртэлх 1.8 км шинэ автозамыг нээлээ

ALs
2023 оны 9-р сарын 12 -нд

СХД-ийн 32 дугаар хорооны нутаг дэвсгэр буюу бидний хэлж заншсанаар 22-ын товчооны төв замаас Мал бордохын автобусны эцсийн буудал хүртэлх 1.8 км авто замыг нийслэлийн төсвийн хөрөнгө оруулалтаар барьж дуусгажээ.

Тодруулбал, хоёр эгнээ бүхий зургаан метрийн өргөн, явган болон дугуйн замтай аж. Автозамын ажил энэ оны дөрөвдүгээр сарын нэгэнд эхэлж, хугацаандаа ашиглалтад оржээ.

Эх сурвалж: Нийслэлийн газар зохион байгуулах алба


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна