ЭМД-ын сангаас 17 сая 717 мянган төгрөг зарцуулсныг буруутай этгээдээр нөхөн төлүүлжээ

ALs
2023 оны 9-р сарын 12 -нд

Эрүүл мэндийн даатгалын тухай хуульд заасны дагуу хохирсон даатгуулагчийн эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний зардлын төлбөрийг холбогдох хууль хяналтын байгууллагатай хамтран буруутай этгээдээр нөхөн төлүүлдэг.

Энэ сарын 1-нээс 8-ны өдрүүдэд 39 даатгуулагч-иргэнд ЭМД-ын сангаас 17 сая 717 мянга 50 төгрөг зарцуулсныг хуулийн хүрээнд буруутай этгээдээр нөхөн төлүүлжээ. Ингэснээр  ЭМД-ын санг хохиролгүй болгосон байна.

Эрүүл мэндийн даатгалын тухай хуулийн 12 дугаар зүйлд

Эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний зардлыг нөхөн төлүүлэх
12.1.1. гэмт хэрэг, зөрчлийн улмаас эрүүл мэнд нь хохирсон даатгуулагчийн эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний зардлын төлбөрийг холбогдох хууль хяналтын байгууллага хариуцан буруутай этгээдээр эрүүл мэндийн даатгалын байгууллагад төлүүлнэ гэжээ.


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна