Автотээврийн хэрэгслийн гэрчилгээ E-mongolia-д байршлаа

ALs
2023 оны 9-р сарын 15 -нд

Авто тээврийн хэрэгслийн гэрчилгээг өнөөдрөөс e-mongolia цахим үйлчилгээний нэгдсэн порталд байршууллаа.

Ингэснээр иргэн, аж ахуй нэгж, байгууллагууд өөрийн өмчлөл, эзэмшлийн тээврийн хэрэгслийн цахим гэрчилгээг харах, шалгах мөн гэрчилгээгээ гээгдүүлсэн, үрэгдүүлсэн тохиолдолд цахим гэрчилгээг ашиглах боломжтой. Энэхүү цахим гэрчилгээ нь цаашид гар утасны аппликейшн ашиглан автотээврийн хэрэгслийн шилжилт хөдөлгөөнийг хийх  суурь нөхцөл болох юм.

 Давуу тал:

  • Биеэр ирэх шаардлагагүй
  • Цаг хугацаа хэмнэнэ
  • Зардал бууруулна
  • Үйлчилгээний чанар хүртээмж дээшилнэ
  • Үнэ төлбөргүй
  • Хөдлөх хөрөнгийн баталгаа болно
  • Гэрчилгээгээ гээгдүүлсэн, үрэгдүүлсэн тохиолдолд цахим гэрчилгээг ашиглах боломжтой.

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна