"Саранхөхөө" театрын уран бүтээлчид Жэжүгийн "Тамна" фестивальд оролцоно

ALs
2023 оны 9-р сарын 19 -нд

Д.Данзанравжаагийн нэрэмжит Дорноговь аймгийн "Саранхөхөө" театрын 15 уран бүтээлч ирэх аравдугаар 6-10-ны өдрүүдэд БНСУ-ын Жэжү мужийн 62 дахь удаагийн "Тамна" соёлын фестивальд  Монгол Улсаа төлөөлөн  оролцохоор болжээ. 

Тус соёлын фестивальд Монгол, Япон, БНХАУ, Бразил, Вьетнам, БНСУ-ын уран бүтээлчид үндэсний соёл, уламжлалаа сурталчлан таниулах юм. 

УИХ-ын гишүүн Б.Дэлгэрсайхан, Т.Энхтүвшин нар өчигдөр "Саранхөхөө" театрын уран бүтээлчдээ хүлээн авч уулзан, холбогдох зардлыг бүрэн шийдвэрлэжээ.  Говийн V ноён хутагт Д.Данзанравжаагийн мэлмий гийсний 220 жилийн ой тохиож буй тэгш ойтой энэ тус театрынхан уран бүтээлийн ургаж арвин байна. 


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна