"Тамгагүй төр" жүжгийг "Өвөрмонголчуудад нөлөөлнө" хэмээн үзэж тоглохыг хоригложээ

ALs
2023 оны 9-р сарын 21 -нд

Өнгөрсөн есдүгээр сарын 19-ний өдөр ӨМӨЗО-ы Ордос хотын Эзэн Хороо Их театрт нээлтэй хийж, гурван өдөр тоглох “Тамгагүй төр” жүжиг тодорхойгүй шалтгаанаар цуцлагдсан талаар бид өмнө нь мэдээлсэн. Тэгвэл ӨМӨЗО-ы өнцөг булан бүрээс ирээд байсан үзэгчдийг үл хүндэтгэж, тоглолтыг гэнэт зогсоосон шалтаан нь “БНХАУ-ын эрх баригчдыг шийдвэр” байсныг Хятадын хэвлэлд мэдээллээ. Тухайлбал Хятадын RFA дотоодын хэвлэл мэдээллийн агентлагийн мэдээлснээр, ““Тамгагүй төр” монгол жүжгийг ӨМӨЗО-ы Ордос хотын Ижинхуолуо хошууны их театрт есдүгээр сарын 19-нөөс 21-ний хооронд тоглохоор төлөвлөж байсан ч олон зуун үзэгчид тоглолтыг талбай руу орохоос өмнө түр зогсоосныг мэдэгдсэн байна. Харин тоглолтыг зогсоосон шалтгаан нь эрх баригчдын шийдвэр байжээ. Мөн одоогоор “Тамгагүй төр” жүжгийн багийнхан тоглолтоо гаргах найдлага тээж холбогдох хүмүүстэй уулзаж байна” гэв. Энэ талаар Ордос хотын сургуулийн багш Ву Юнчи Мүгэ, “Өвөр Монголын өнцөг булан бүрээс ирсэн үзэгчид тасалбар худалдаж авсан ч холбогдох газруудаас тоглолтыг түр зогсоосон. Монголын уран бүтээлчид тоглолт хийхээр төлөвлөж, нээлт эхлэхтэй зэрэгцэж "Ижинхуолуо хошуу" их театрын тог тасарч, тоггүйн улмаас түр зогссон. Энэхүү жүжгийг Монголд маш олон удаа тоглосон нь Өвөр Монголчуудыг үзэхээр зорьж ирэхэд ихээхэн нөлөө үзүүлсэн. Жүжгийг үзэхээр Шилийн голын үзэгчид болон Хөлөн Буйр лиг гээд бараг Өвөр Монголын өнцөг булан бүрээс хүмүүс ирж үзэхээр ирж, тасалбараа худалдаж авчихсан байсан” гэжээ. Мөн дээрх шийдвэрийн дараа тоглолт цуцлагдаж тасалбар худалдаж авсан ч үзэж чадаагүй иргэд хятадын Douyin цахим сүлжээнд сэтгэгдлээ илэрхийлжээ. Ингэхдээ “Монголоос жүжигчид ирж, иргэд тасалбар худалдаж авсан ч төрөөс тоглолт хийхийг зөвшөөрсөнгүй. Гэхдээ нэгэнт хорих байсан бол мэдэгдлээ эрт гаргаж, цагийн эртэд үйл ажиллагааг нь зогсоож болох байсан ч тулгаж халуун цэгт зогсоож буй нь хэдийгээр төрийн бодлого ч арчаагүй санагдаж байна” гэсэн байна. Түүнчлэн “Тамгагүй төр” жүжгийг тоглохыг хориглосон гол шалтгаан нь: ӨМӨЗО-д үндэстний цөөнхийн боловсон хүчин, эрдэмтэн судлаачдыг онилсон "Монголын ерөнхий түүх"-ийг тавиур дээрээс хасаж, худалдаалахыг хориглосон. Өвөрмонголд соёлын цэвэрлэгээ эрчимжиж, эрх баригчид бага, дунд сургуулийн түүхийн сурах бичгүүдэд арга хэмжээ авч байгаа энэ үед баатарлаг, улс төрийн гүнзгий агуулгатай Монголын түүх, соёлын нэвт шингээсэн тул Монгол үндэстний үзэл баримтлал Өвөрмонголд тогтоосон хяналтад нөлөөлнө гэж Хятад улс санаа зовж байна гэж албаны эх сурвалжууд мэдээлснийг RFA агентлаг эш татан мэдээлэв. Мөн үүнтэй холбоотойгоор Шилийн гол аймгийн нэрээ нууцлахыг хүссэн нэгэн багш "Өвөр Монголын хаа сайгүй одоо маш эмзэг байна. Саяхан би саяхан Шилийнголын холбооны Жэнлан хошуунд багш нарын баярт оролцох үеэр Монгол үндэсний хувцсыг өмсөж болохгүй болсныг мэдсэн. Үндсэндээ 2020 оны есдүгээр сарын 1-нээс эхлэн Өвөр Монголын янз бүрийн хошууны засаг захиргаа үндэстний сургуулиудад хос хэл заах аргачлалыг хэрэгжүүлж, бага, дунд сургуулийн 1-р ангиас эхлэн хятад хэлийг сурталчилж, монгол хэлний хичээлийн цагийг богиносгосон нь томоохон хэмжээний үр дүнд хүрсэн. Иймд гадаад, дотоодод монголчуудын жагсаал цуглаан. Олон зуун мянган хүн оролцсон эсэргүүцлийн жагсаал болсон. Эрх баригчид түүнийг дарахын тулд хатуу арга хэрэглэсэн” гэсэн юм.


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна