ОХУ шатахууны экспортоо түр хугацаанд зогсоолоо

ALs
2023 оны 9-р сарын 22 -нд

  • Дотоодын зах зээлээ тогтворжуулахын тулд гэв
  • Беларусь, Казахстан, Армен, Киргизээс бусад улсад хориглоно
  • Улмаар Европ дахь түлшний үнэ таван хувиар өслөө

ОХУ-ын Засгийн газраас дотоодын зах зээлээ тогтворжуулах үүднээс хуучин ЗХУ-ын бүрэлдэхүүнд байсан дөрвөн орноос бусад бүх улс руу бензин, дизель түлш экспортлохыг түр хугацаагаар хориглоно хэмээн мэдэгдлээ.

Тодруулбал энэ хориг нь Москва тэргүүтэй Евроазийн эдийн засгийн холбооны гишүүн орнууд болох Беларусь, Казахстан, Армен, Киргизээс бусад улсад үйлчлэх аж.

Уг шийдвэр нь дотоодын шатахууны зах зээлийн нийлүүлэлтийг нэмэгдүүлэх, цаашлаад шатахууны үнийг бууруулна гэв. Харин тус мэдэгдлийн дараа Европ дахь дизель түлшний үнэ таван хувиар өсөж, нэг тонн түлш 1000 ам.доллароос давжээ.

Орос улс сүүлийн саруудад бензин, дизель түлшний хомсдолд орсон. Инфляцтай уялдуулан жижиглэнгийн үнийг хязгаарлах гэж оролдсон ч шатахууны бөөний үнэ огцом өссөн байна.

Эх сурвалж: The Moscow Times, Reuters


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна