Жүдо, буудлагын тамирчид Азийн наадмын медалийн салхийг хагаллаа

ALs
2023 оны 9-р сарын 25 -нд

  • Азийн наадмаас Монголын шигшээ баг 1 мөнгө, 3 хүрэл медаль хүртлээ
  • Жүдо бөхийн төрөлд Ё.Басхүү мөнгө, Л.Сосорбарам хүрэл медаль хүртэв
  • Буудлагын эмэгтэй шигшээ баг хүрэл медаль авч медалийн салхи хагалсан

19 дэх удаагийн Азийн наадам “Ханжоу 2022” Хятад улсад үргэлжилж байна. Өчигдөр буюу есдүгээр сарын 25-д наадмын нээлт болохтой зэрэгцэн Монголын шигшээ баг анхны медалиа хүртлээ.

Монголын шигшээ багийн медалийн салхийг буудлагын тамирчид хагалав. Тодруулбал, О.Есүгэн, Ч.Нарантуяа, Г.Нандинзаяа нарын бүрэлдэхүүнтэй буудлагын эмэгтэй шигшээ баг урт бууны 10 метрийн зайн дасгалд хүрэл медаль хүртлээ.

Тэд нийт 1880 оноо авч 1886 оноотой Энэтхэг, 1896 оноотой Хятадын шигшээ багийн ард жагссан юм.

Харин үдээс хойш жүдо бөхийн эмэгтэйчүүдийн -52 кг жинд Л.Сосорбарам Индонезын тамирчныг ялж хүрэл медаль хүртсэн бол эрэгтэйчүүдийн -66 кг жинд Ё.Басхүү мөнгөн медаль хүртсэн.

Хонконг, Тажикистан, Узбекистаны бөхчүүдийг ялсан Ё.Басхүү финалд Японы Риома Танакад ялагдсан юм. Ийнхүү Монголын шигшээ баг нийт гурван медальтайгаар Азийн наадмын медалийн жагсаалтад Индонезын араас 9-р байрт жагсаж байна.

Өнөөдөр Монголын баг тамирчид буудлага, гандбол, таеквондо, усанд сэлэлт, жүдо, бокс, 3х3 сагсан бөмбөг, шатар, вүшү, теннисний төрлүүдээр өрсөлдөнө.


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна