Б.Чинзориг хагас шигшээд шалгарч, хүрэл медалийн болзол хангалаа

ALs
2023 оны 10-р сарын 02 -нд

  • 19 дэх удаагийн Азийн наадам "Ханжоу 2022" үргэлжилж байна
  • Боксын эрэгтэй төрөлд Б.Чинзориг хүрэл медалийн болзол хангалаа

19 дэх удаагийн Азийн наадам "Ханжоу 2022" үргэлжилж байна. Өчигдөр боксын эрэгтэй -63.5 кг жинд Монголын шигшээ багийн тамирчин Баатарсүхийн Чинзориг хүрэл медалийн болзол хангалаа.

Туркменистан, Узбекистаны тамирчдыг ялж шөвгийн наймд шалгараад байсан тэрээр өчигдөр Казахстаны боксчныг ялж хагас шигшээд шалгарсан юм.

Энэ онд Ташкентад болсон дэлхийн аварга шалгаруулах тэмцээнээс мөнгөн медаль хүртсэн 32 настай Б.Чинзориг мөнгөн медалийн төлөө Тайландын Бунжон Синсиритэй тулалдана.

2021 оноос хойш оролцсон дөрвөн олон улсын тэмцээндээ түрүүлээд буй Тайландын тамирчин 2022 оны Азийн АШТ-ий -67 кг жинд түрүүлсэн. Мөн энэ оны Зүүн өмнөд Азийн наадмын -67 кг жинд түрүүлсэн тэрээр жин хасаж оролцож байгаа юм.

Монголын боксчдын хувьд Азийн наадмын эхний медалийг эмэгтэй -50 кг жинд О.Есүгэн аваад байна. Харин хоёр дахь медалийг эрэгтэй төрлөөс Б.Чинзориг авах нь тодорхой болсон ба медалийн өнгөө өөрчлөхийн төлөө энэ сарын 3-д өрсөлдөнө.


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна