2030 оны хөлбөмбөгийн ДАШТ-ийг гурван тивийн зургаан улсад зохионо

ALs
2023 оны 10-р сарын 05 -нд

  • 2030 онд хөлбөмбөгийн ДАШТ-ийн 100 жилийн ой болно
  • 2026 оны тэмцээнийг Канад, АНУ, Мексик зохион байгуулна
  • 48 баг өрсөлдөх анхны ДАШТ

Хөлбөмбөгийн Дэлхийн аварга шалгаруулах тэмцээн /ДАШТ/ зохион байгуулагдаж эхэлсний 100 жилийн ой 2030 онд тохионо. Энэ хүрээнд тус онд болох тэмцээнийг гурван тивийн зургаан улсад зохион байгуулахаар болсныг FIFA-аас мэдэгджээ.

Тодруулбал 2030 оны тэмцээнийг Испани, Португал, Марроко улсууд хамтран зохион байгуулах бол Уругвай, Парагвай, Аргентин улсад нээлтийн тоглолтуудыг хийх юм. Маррокогийн хувьд анх удаа ДАШТ-ийг улсдаа зохион байгуулж байгаагаас гадна Хойд Африкийн анхны төлөөлөл болж байна.Энэ шийдвэрийн талаар FIFA-гийн Ерөнхийлөгч Жанни Инфантино “Хуваагдсан ертөнцөд FIFA, хөлбөмбөг хоёр нэгдэж байна. 1930 онд Уругвайд анх удаа зохион байгуулж байсан хөлбөмбөгийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээний 100 жилийн ойг хамгийн тохиромжтой хэлбэрээр тэмдэглэхийг дэлхийн хөлбөмбөгийн холбооны зөвлөлүүд санал нэгтэй зөвшөөрсөн" гэв. 

2026 онд болох тэмцээнийг Канад, АНУ, Мексик улсууд хамтран зохион байгуулахаас гадна 48 баг өрсөлдөх анхны ДАШТ болж буйгаараа онцлог. 

Эх сурвалж: CNN


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна