Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газрын удирдлагын шуурхай хурал үргэлжилж байна

ALs
2023 оны 10-р сарын 03 -нд

Иргэн-даатгуулагчдад ЭМД-ын үр шимийг хүртээмжтэй, шуурхай хүртээхийн тулд ЭМДЕГ-ын удирдлагын хурлыг долоо хоног бүрийн мягмар гарагт зохион байгуулдаг.

Энэхүү хурлаар газар хэлтсүүдийн 7 хоног тутмын үйл ажиллагааны тайлантай танилцаж, өмнөх хурлаар өгсөн үүрэг даалгаврын биелэлтийг удирдлагын түвшинд хэлэлцэхээс гадна энэ 7 хоногт хийх төлөвлөгөө, цаашид хийж хэрэгжүүлэх ажлуудын талаар ярилцдаг.

Өнөөдрийн хурлыг ЭМДЕГ-ын дарга Л.Бямбасүрэн удирдан явуулж, газар хэлтсүүдийн үйл ажиллагааны тайлантай танилцаж, танхимаар болон цахимаар оролцож байгаа төвийн болон 21 аймаг, 2 дүүрэг дэхь хэлтсийн удирдлагуудад яаралтай авч хэрэгжүүлэх арга хэмжээний талаар танилцуулж, энэ долоо хоногт хийж гүйцэтгэх ажлын даалгавар, чиглэл өглөө.


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна