ОХУ цөмийн хөдөлгүүрт далавчит пуужинг туршжээ

ALs
2023 оны 10-р сарын 06 -нд

  • Холын тусгалт, цөмийн хөдөлгүүрт далавчит пуужин
  • Туршилтын талаар 2018 оноос эхлэн ярьжээ
  • Өнгөрсөн жилүүдэд хийсэн туршилтууд бүгд бүтэлгүйтсэн гэв

ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин пуужингийн туршилтыг амжилттай гүйцэтгэсэн хэмээн мэдэгджээ. "Burevestnik" нэртэй тус пуужин нь холын тусгалт, цөмийн хөдөлгүүрт далавчит пуужин аж.

Үүнээс гадна шинэ үеийн цөмийн зэвсгийн бас нэг чухал элемент болох тив алгасагч баллистик пуужингийн “Sarmat” системийг бүтээх ажлыг бараг дуусгасан гэдгийг хэлэв.

Саяхан “Нью-Йорк Таймс”-аас гаргасан ОХУ пуужингийн туршилт хийж магадгүй байна гэсэн мэдэгдлийг Путины хэвлэлийн төлөөлөгч үгүйсгээд байсан юм.

Тодруулбал өнгөрсөн сард хиймэл дагуулаас авсан зургууд өмнө нь Зөвлөлтийн цөмийн туршилт хийж байсан Арктикийн алслагдсан арал дээр ОХУ шинэ байгууламж барьсныг харуулсан байна.

Пуужингийн туршилт хийх талаар 2018 оноос ярьсан бөгөөд “Нью-Йорк Таймс”-ын мэдээлснээр 2017-2019 оны хооронд хийсэн нийт 13 удаагийн туршилт бүгд бүтэлгүйтэж байсан гэв.

Өчигдөр Сочи хотод болсон уулзалтын үеэр Ерөнхийлөгч Путин “Хэдэн жилийн өмнөөс ярьж, зарлаж байсан орчин үеийн стратегийн шинэ төрлийн зэвсэг үйлдвэрлэх ажлыг бараг дууслаа" гэсэн юм. Харин одоогоор тус улсын Батлан хамгаалахын сайд пуужингийн туршилтын талаар ямар нэг мэдэгдэл хийгээгүй байна.

Эх сурвалж: Reuters


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна