Алга болсон хүүхдийг гурав дахь өдрөө хайж байна

ALs
2023 оны 10-р сарын 06 -нд

Дорноговь аймгийн Сайншанд сумаас энэ сарын 3-ны өдөр алга болсон бөгөөд хүүхдийг эрэн сурвалжлах ажиллагаа үргэлжилж байна.

Тус аймгийн нутаг дэвсгэрт  ЦЕГ, ОБЕГ, Эрүүгийн цагдаагийн алба, Өмнөговь аймгийн цагдаагийн газар зэрэг байгууллагын нийт 74 албан хаагч ажиллаж байгаа аж. Мөн дэмжлэг үзүүлэхээр 24 тээврийн хэрэгслээр 120 албан хаагч гарсан тухай Дорноговь аймаг дахь цагдаагийн газраас мэдээллээ.

Хүүхдийг автомашинд суулган авч явсан байж болзошгүй сэжигтэй нэг этгээдийг цагдаагийн байгууллагаас саатуулаад байгаа юм.


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна