Баян-Өлгий аймагт газар хөдлөлт боллоо

ALs
2023 оны 10-р сарын 09 -нд

Баян-Өлгий аймгийн Ногооннуур сумын 4 дүгээр багийн “Цагаан бүргэд” гэдэг газар /аймгийн төвөөс зүүн урд зүгт 86 км, сумын төвөөс баруун хойд зүгт 16 км/-т 10 дугаар сарын 9-ний өдрийн 06:42:31 цагт 4.6 магнитудын хүчтэй газар хөдлөлт болжээ.

Тус аймгийн Онцгой байдлын газраар дамжуулан сумын Засаг даргын Тамгын газрын даргаас тодруулахад газар хөдлөлтийн чичирхийлэл иргэдэд мэдрэгдээгүй бөгөөд учирсан хохиролгүй гэж ОБЕГ-аас мэдээллээ.


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна