Уул уурхайн 7 хоног: Үйлдвэрлэл, технологийн паркууд аж үйлдвэржилтийг эрчимжүүлнэ

ALs
2023 оны 10-р сарын 12 -нд

"Уул уурхайн долоо хоног"-ийн өнөөдрийн чуулганыг Монгол Улсын Шадар сайд С.Амарсайхан нээж “Уул уурхайн салбарын хөрөнгө оруулалтын орчныг сайжруулж, цаашид Шинэ сэргэлтийн бодлогоор тус салбарын хөгжлийг дэмжихэд Засгийн газрын бодлого чиглэж байна” гэв.

Мөн эрдэс баялгийн боловсруулалт, хүнд үйлдвэрлэлийг хөгжүүлэхэд Үйлдвэрлэл технологийн паркийн тухай хуулийн дэмжлэгүүд чухал үүрэг гүйцэтгэхийг онцолжээ.

“Шинэ сэргэлтийн бодлого”-д нэмүү өртөг шингэсэн хүнд үйлдвэрлэлийг хөгжүүлж, дотоодын бүтээн байгуулалтын хэрэгцээг хангаж, экспортыг нэмэгдүүлэх зорилт дэвшүүлсэн. 

Монгол Улсын эдийн засгийн түшиц, экспортын орлогын гол эх үүсвэр болсон зэсийн баяжмалын боловсруулалтын түвшинг нэмэгдүүлж, зэсийн баяжмал хайлуулах, боловсруулах, үйлдвэрээ ойрын жилүүдэд барьж байгуулахаар шийдэж, Аж үйлдвэрийн үндэсний хороог байгуулсан юм.

Гангийн цогцолбор үйлдвэрийн төсөл Дарханы төмөрлөгийн үйлдвэрийг түшиглэн хэрэгжинэ. Ингэснээр төмрийн хүдрээ дотооддоо боловсруулдаг болж, жилд 350 мянган тонн гол нэр төрлийн ган бүтээгдэхүүн үйлдвэрлэж, дотоодын хэрэглээний 50 хүртэл хувийг хангана. Нийт хөрөнгө оруулалт нь хагас тэрбум гаруй ам.доллароор тоологдож буйгаас гадна 2026 он гэхэд бүрэн хэрэгжиж дуусгахаар төлөвлөжээ.

“Mining Week-2023” уул уурхайн салбарын нэгдсэн арга хэмжээ дөрөв дэх өдрөө үргэлжилж байна.

Эх сурвалж: УУХҮЯ


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна