Газын зурваст X/7-ноос хойш хүмүүнлэгийн тусламж хүргэгдээгүй байна

ALs
2023 оны 10-р сарын 17 -нд

Газын зурвас руу аравдугаар сарын 7-ноос хойш хүмүүнлэгийн ямар ч тусламж очоогүй хэмээн НҮБ-ын Ойрхи Дорнод дахь Палестины дүрвэгсдэд тусламж үзүүлэх агентлагийн хэвлэлийн төлөөлөгч Жулиетт Тоума хэллээ. Тэрбээр "Газын зурваст бүслэлт үргэлжилж байгаа бөгөөд энэ сарын 7-ноос хойш ямар ч бараа хүмүүнлэгийн тусламж үзүүлэх боломжгүй байна. Тус бүс нутаг дахь хүнсний нөөц дуусаж байгаа" гэв.

Аравдугаар сарын 7-нд Хамас бүлэглэлийн дайчид Израил руу гэнэтийн зэвсэгт халдлага үйлдсэн. Үүний дараа Израилын талаас Газын зурвасыг бүслэлтэд авсан билээ.

НҮБ-ын мэдээлснээр Палестины Газын зурваст цахилгаан тасарсан, эрүүл ахуйн шаардлага хангасан цэвэр усны хүрэлцээ байхгүй, эмнэлгүүдийн яаралтай тусламжийн цахилгаан түлшний нөөц 24 цагийн дотор дуусаж магадгүй нөхцөл байдалтай байгаа аж.

Газын зурвасын эрх баригчдын мэдээлж буйгаар энэ сарын 7-ноос хойш 2800 гаруй хүн амиа алдсаны дөрөвний нэг нь хүүхэд, мөн 10 мянга гаруй хүн шархадсан байна. Эм тарианы хомсдол үүссэн учир шархадсан хүмүүс эмнэлгийн анхан шатны тусламж авч чадахгүй байгаа аж.


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна