“Эрдэнэс таван толгой” ХК 363 тэрбум төгрөг хэмнэжээ

ALs
2023 оны 10-р сарын 18 -нд

“Эрдэнэс тавантолгой” Улсын их хурлын 28-р тогтоолын хэрэгжилтийг ханган ажиллаж байна.

Энэ тогтоолд “Улс орны эдийн засгийн өсөлтийг эрчимжүүлэх, гадаад валютын орох урсгал, нөөцийг нэмэн,  санхүүгийн тогтвортой байдлыг хангах, болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлэх” зорилгоор "Эрдэнэс Тавантолгой" ХК-д тогтоосон онцгой дэглэмийн хугацааг зургаан сараар сунгасан.

Онцгой дэглэмийн хугацаанд “Эрдэнэс Тавантолгой” ХК нүүрсээ хил нөхцөлөөр биржээр борлуулж 278 сая ам.долларын нэмэлт орлого олжээ.

Санхүүгийн сахилга батыг сайжруулан өрөө 2 их наяд төгрөгөөр бууруулж 363 тэрбум төгрөг хэмнэсэн гэж тус компаниас мэдээлэв.  Ил тод, нээлттэй байдлыг хангаж компанийн борлуулалт, нүүрс тээвэр, худалдан авалт, С зөвшөөрөл гэх мэт бүхий л мэдээллийг www.ett.mn цахим хуудсанд нээлттэй байршуулж, баяжуулах үйлдвэр, усан хангамж, цахилгаан хангамжийн төслүүдийг эрчимжүүлэн, ажилчдын нийгмийн асуудлыг үе шаттайгаар шийдвэрлэн УИХ-ын 28-р тогтоолын хэрэгжилтийг бүрэн ханган ажиллалаа.

“Эрдэнэс Тавантолгой” ХК Онцгой дэглэмийн хугацаанд нүүрс олборлолт, тээвэрлэлт, борлуулалтын үйл ажиллагааг идэвхжүүлэн нүүрс олборлолтыг 3 дахин, нүүрс тээврийг 3.5 дахин, нүүрс борлуулалтыг 3.8 дахин нэмэгдүүлж Улсын төсөвт 2.7 их наяд төгрөгийн татвар хураамж төлж Монгол Улсын валютын нөөцийг нэмэгдүүлэн ажиллаж байна. Онцгой дэглэмийн тогтоосноос хойш 2023 оны 09 сарын 30-ны дуустал хугацаанд 2.9 тэрбум ам.долларын үнэлгээтэй 29.5 сая тонн нүүрс борлуулаад байна.

Улсын Их Хурал, Засгийн газрын тогтоолын дагуу компанийн үйл ажиллагаанд олон улсын нэр хүнд бүхий Олон улсын Мүүр Аудит ХХК аудит хийж байна.

“Эрдэнэс Тавантолгой” ХК-д тогтоосон Онцгой дэглэмийн хугацааны үйл ажиллагаа болон УИХ-ын 28-р тогтоолын биелэлтийг 2023 оны 10 дугаар сарын 10-ны өдрийн УИХ-ын Үйлдвэржилтийн бодлогын байнгын хорооны хуралд танилцууллаа.


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна