Нийслэлийн авто замын даацад тохируулан машины дугаар олгодог болно

ALs
2023 оны 10-р сарын 19 -нд

Хотын дарга Х.Нямбаатар дараах мэдээллийг өглөө: -Би ажлаа аваад зургаан өдөр өнгөрлөө. Өмнөх суурь судалгаанд үндэслэн эдгээр шийдвэрийг гаргалаа.Нийслэлийн авто замын даацад тохируулан авт машины дугаарыг хязгаартай олгоно. Одоо дугаартай иргэд дугаараа худалдаж, бэлэглэж болно. Энэ зохицуулалтыг тусгасан хуулийн төслийг өнөөдөр Засгийн газрын хуралдаанд танилцууллаа.

Төлөвлөлтгүй барилга барьж байгааг хязгаарлана. "Натур" худалдааны төвийн орчимд төлөвлөлтгүй хороолол олон барьжээ. Одоо Яармаг мөн ийм болж байна. Дэнжийн мянгад мөн энэ алдааг давтаж  болохгүй. Барилга эхлүүлэх 1500 зөвшөөрөл олгожээ. Энэ зөвшөөрлийг царцаана. Хотын стандартын дагуу зөвшөөрөл олгодог болно. Учир нь эдгээр зөвшөөрлийг хэрэгжүүлбэл Улаанбаатар улам л чигжсэн хот болно. Инженерийн шугам сүлжээтэй газруудад олон барилгыг ойр ойрхон барьж байна. Харин захын хороололд эсвэл гэр хорооллын дахин төлөвлөлтийн дагуу, аль болох нам барилга барих бол дэмжинэ.     

Төвийн зургаан дүүргийн Засаг дарга нар газар олгох эрхийг хуулиар хязгаарлана. Харин захын гурван дүүрэгт Засаг дарга нар шинээр газар олгох эрхээ үргэлжлүүлэн олгоно.    

Томоохон бүтээн байгуулалтын төслүүд газар чөлөөлөлтийн улмаас гацдаг, цаг алддаг. Иргэд, ААН-үүд газраа өндөр дүнгээр үнэлдэг тул хэлэлцээ удааширдаг, төсөвт ачаалал үүсдэг.

Иймд энэ асуудлыг хуулиар зохицуулна. Тухайн бүсэд буюу газар чөлөөлөх шаардлагатай бүсэд оршин суудаг нийт иргэдийн 65 хувь нь зөвшөөрвөл бүх хүн газраа шууд чөлөөлөх үүрэг хүлээнэ.

Мөн нэг давхрын орон сууцны зориулалтыг дураараа өөрчилж байгааг хуулиар хориглоно.            

Инженерийн шугам сүлжээгүй газруудад иргэд газар олгосоор байна. Энэ нь агаарын бохирдлыг үүсгэж байна. Учир нь нэмж яндан нэмэгдэж, агаарын бохирдол өссөөр байна. Үүнийг цэгцлэхийн тулд нийслэлийн ногоон бүсэд газар нэмж олгохгүй. Иргэд өөр байршилд газар авах боломжтой. "Тэнүүн-Огоо" компаниас автобус худалдан авахгүй. Ногоон автобусыг авахгүй. Тус компанийн  дансанд 11 тэрбум байгааг царцаасан. Тус компанитай хийсэн гэрээг цуцалсан.  С-аутлэт, Шунхлай, Акуа гардэнийг нураана. Энэ амралтын өдрүүдэд би газар дээр нь очиж ажиллана. Өмнөх Засаг даргын шийдвэрийг хэрэгжүүлнэ. Улсын байгаль орчны байцаагч нураах шийдвэр гаргасан тул бид хэрэгжүүлнэ. "Акуа гардэн" өндөр барилга тул иргэдийн аюулгүй байдлыг хангах нь чухал. Ийм өндөр барилга нураах компани дотоодод алга. Эдгээр барилгын цахилгааныг тасалсан ч гаднын эх үүсвэрээр ажлаа явуулсаар байна гэв.          


Сэтгэгдэл (1)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 202.126.90.56
    2023 оны 10-р сарын 19 -нд

    Дэмжиж байна Улаанбаатар хотыг цэгцэндэн оруулаарай амжилт хүсье

    Хариулах