Монголын боксын холбооноос дараах мэдэгдлийг гаргажээ.
УИХ-ын гишүүн, Монгол Улсын сайд, Олимп, нийтийн биеийн тамир, спортын Үндэсний хорооны дарга Б.Бат-Эрдэнэ энэ сарын 18-нд Төрийн ордонд болсон хэвлэлийн хурлаар "Ер нь манай улсын допингийн асуудал олон жил ужгирсан. Б.Чинзоригтой холбоотой асуудлаар би Боксын холбооны санхүүжилтийг зогсоохоор албан бичиг илгээгээд байна. Төрөөс буюу татвар төлөгчдийн мөнгөөр допингийн асуудал гаргасан спортын холбоог дэмжихгүй" гэсэн юм.
Мөн боксчин Б.Чинзориг эрхээ хамгаалахын тулд олон улсын спортын арбитрын шүүхэд хандахаа мэдэгдэв.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бичигдээгүй байна