Цагдаагийн байгууллагад 2023 оны 10 дугаар сарын 21-ний өдөр Чингэлтэй дүүргийн нутаг дэвсгэрт байрлах “Б” шашны сургуулийн дотуур байранд “манай хүүхдийг зодсон байна” гэх дуудлага, мэдээлэл бүртгэгдсэн.
Тус дүүргийн цагдаагийн газрын нэгдүгээр хэлтсээс хойшлуулшгүй ажиллагаа явуулахад урьдчилсан байдлаар 4 дүгээр ангийн сурагчийг тухайн дотуур байранд хамт байдаг 11 дүгээр ангийн сурагч “Б” нь үл ялих шалтгаанаар бие эрх чөлөөнд нь халдсан болох нь тогтоогджээ.
Мөрдөн шалгах ажиллагааны явцад ахлах ангийн нэр бүхий 4 хүүхэд бага ангийн нэр бүхий 8 хүүхдийг зодож эрх чөлөөнд нь халдсан байж болзошгүй үйлдлийг илрүүлэн шалгаж байна.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бичигдээгүй байна