Ковидын үеийн санхүүжилтийн хяналтын СОНСГОЛ ӨНӨӨДӨР эхэлнэ

ALs
2023 оны 10-р сарын 23 -нд

Ковидын үед Засгийн газраас авч хэрэгжүүлсэн төлөвлөгөө, төсөл хөтөлбөрийн санхүүгийн зарцуулалтыг нийтэд ил болгох Ерөнхий хяналтын сонсгол өнөөдөр 10:00 цагт Төрийн ордонд эхэлнэ.

Тодруулбал, коронавируст халдвар /Ковид-19/-ын цар тахлын онцгой байдлын үед Засгийн газраас авч хэрэгжүүлсэн төлөвлөгөө, төсөл хөтөлбөрүүдийн санхүүгийн зарцуулалт, гадаадын орнуудаас авсан зээл, тусламж, иргэн, аж ахуйн нэгжүүдийн хандив, тусламж болон тэдгээрийн орлого, зарлагыг нийтэд ил болгох тухай асуудлаар ерөнхий хяналтын сонсгол хийх юм.

“Монгол Улсын Төрийн ордны хамгаалалт, үйлчилгээний журам”-д заасны дагуу сонсголд оролцогчдын иргэний үнэмлэх үндэслэн албаны болон үндэсний хувцастай Төрийн ордонд нэвтрүүлнэ.


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна