Нийгмийн даатгалын ерөнхий газрын шинэ даргыг томилов

ALs
2023 оны 10-р сарын 27 -нд

Нийгмийн даатгалын ерөнхий газрын даргын албан тушаалын сул орон тоог нөхөх сонгон шалгаруулалтыг Төрийн албаны зөвлөлөөс нээлттэй зарлаж зохион байгууллаа.

Уг сонгон шалгаруулалтад оролцсон Л.Мөнхзулыг Төрийн албаны зөвлөлийн томилохыг санал болгосны дагуу Нийгмийн даатгалын ерөнхий газрын даргын албан тушаалд томиллоо.

Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамны Төрийн нарийн бичгийн дарга Э.Ганхүүгээр ахлуулсан ажлын хэсэг өнөөдөр Л.Мөнхзулд үүрэгт ажлыг танилцуулан хүлээлцүүлэн өгөв.

Ажил хүлээлцэх үеэр Төрийн нарийн бичгийн дарга Э.Ганхүү Нийгмийн даатгалын багц хуулийг иргэд, даатгуулагчдад сурталчлан таниулах, нийгмийн даатгалын байцаагч ажилтнуудыг чадавхжуулах, багц хуулийг хэрэгжүүлэх бэлтгэл ажлыг хангаж, албан үүргээ хуулийн хүрээнд мэргэжлийн түвшинд шуурхай гүйцэтгэж ажиллахыг зөвлөлөө.

Эх сурвалж: ХНХЯ


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна