ТӨСӨВ 2024: Сонгуульд 71 тэрбум төгрөг зарцуулна

ALs
2023 оны 10-р сарын 27 -нд

Ирэх оны зургаадугаар сард УИХ-ын ээлжит сонгууль болно. Энэ удаад сонгуулиар 126 хууль тогтоогчийг сонгоно. Парламентын сонгуульд 39 тэрбум, орон нутгийн сонгуульд 32 тэрбум төгрөгийг тус тус зарцуулах тооцоог Сангийн яам гаргажээ.

2020 оны УИХ-ын сонгуульд 20.5 тэрбум, орон нутгийн сонгуульд 16 тэрбум, нийт 37.1 тэрбум төгрөг зарцуулсан. Эндээс үзэхэд сонгуулийн зардал дөрвөн жилийн дараа тус бүр хоёр дахин өсжээ.      


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна