Лионел Месси найм дахь удаа Ballon d'Or шагналыг хүртлээ

ALs
2023 оны 10-р сарын 31 -нд

  • Лионел Месси "Ballon d'Or" шагналыг найм дахь удаа хүртлээ
  • Эрлин Хааланд дэд байр эзлэв

Аргентины шигшээ баг болон АНУ-ын Интер Майами клубт тоглож буй Лионел Месси "Ballon d'Or" шагналыг найм дахь удаа хүртлээ.

Өдгөө 36 настай тэрээр 2022 оны дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд Аргентины шигшээ багаа ахалж түрүүлсэн бөгөөд дэлхийн оны шилдэг хөл бөмбөгчинд өгдөг шагналыг найм дахь удаа хүртсэн цор ганц хүн болов. Түүний араас Криштиану Роналду 5 удаа хүртсэн амжилттай жагсдаг.

Энэ удаагийн Ballon d'Or-ын өрсөлдөөнд Норвегийн шигшээ баг болон Манчестер Сити клубийн довтлогч Эрлин Хааланд дэд байр, Францын шигшээ баг болон ПСЖ клубийн довтлогч Килиан Мбаппе гуравдугаар байрыг эзлэв.

Месси шагнал гардуулах үеэр "Энэхүү шагналыг хүртэх мөчийг дахин мэдрэх сайхан байна. Би хүссэн бүхэндээ хүрч замналаа дуусгана гэж төсөөлж байсангүй" хэмээжээ. Тэрээр дэлхийн аварга болсноос гадна Интер Майами клубт 14 тоглолтод оролцохдоо 11 гоол оруулж клубийн анхны цомыг авахад нь тусалсан юм.

Энэ оны шилдэг залуу тоглогчийн шагналыг Английн шигшээ баг болон Реал Мадрид клубийн хагас хамгаалагч Жюд Беллинхэм хүртсэн бол шилдэг хаалгачаар Аргентины шигшээ баг, Астон Вилла клубийн Эмилиано Мартинез тодорчээ.

Ballon d'Or эхний 10 байр:

  1. Лионел Месси (Аргентин/Интер Майами)
  2. Эрлин Хааланд (Норвеги/Манчестер Сити)
  3. Килиан Мбаппе (Франц/ПСЖ)
  4. Кевин Де Брюне (Бельги/Манчестер Сити)
  5. Родри (Испани/Манчестер Сити)
  6. Винисиус Жуниор (Бразил/Реал Мадрид)
  7. Жулиан Алварез (Аргентин/Манчестер Сити)
  8. Виктор Осимен (Нигери/Наполи)
  9. Бернарду Силва (Португал/Манчестер Сити)
  10. Лука Модрич (Хорват/Реал Мадрид)


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна