Цахилгааны шөнийн тарифын хөнгөлөлтөд хамрагдахад өр төлбөргүй байх шаардлагатай

ALs
2023 оны 11-р сарын 01 -нд

Цахилгааны шөнийн тарифын хөнгөлөлт өнөөдөр буюу энэ сарын 01-ний өдрөөс хэрэгжинэ.

Уг хөнгөлөлтөд аймаг нийслэлийн болон 10 мянгаас дээш хүн амтай сум суурин газрын гэр хорооллын бүсэд орших хоёр тарифт тоолууртай өрхийн орой, шөнийн 21:00-06:00 цагт хэрэглэсэн цахилгааны болон сэргээгдэх эрчим хүчийг дэмжих тарифыг хөнгөлнө.

Хамрагдах нөхцөл:

  • Аюулгүй байдлаа хангаж өөрийн ашиглаж буй халаагуур, хэрэглээнд тохирсон стандартын шаардлага хангасан цахилгаан тоноглол суурилуулсан байна.
  • Баталгаажсан тарифт бүрэн электрон тоолуур суурилуулсан байна
  • Хөнгөлөлтөд хамрагдахаас өмнө цахилгаан эрчим хүчний өр төлбөргүй байна

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна